МЗХ залуучууд хөгжлийн “Түдэв танхим” байгуулна

Өнөөдөр Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Зууны манлай сэтгүүлч, эрдэмтэн судлаач, зохиолч, залуучуудын байгууллагын удирдагч, соён гэгээрүүлэгч, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Л.Түдэв агсны дурсгалыг хүндэтгэх өдөр. Энэ өдрийг тохиолдуулан Л.Түдэв агсны хөшөөг Монголын Залуучуудын Холбооны хоймортоо заллаа. Энэ нь Монголд залуучуудын байгууллага байгуулагдсаны 100 жилийн ойгоо угтан хийж буй ажлуудынх нь нэг бөгөөд Л.Түдэв агсны нэрэмжит Монголын хамгийн том цахим номын сан болон залуучуудын хөгжлийн танхимыг холбоондоо нээхээр ажиллаж байгаа аж. Л.Түдэв агсан МХЗЭ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Хүүхэд залуучуудын хэвлэлийн редакцийн удирдагчаар ажиллаж, Хүүхэд залуучуудын нэвтэрхий толийг санаачлан гаргасан соён гэгээрүүлэгч, МХЗЭ-ийн алдартай удирдагчдын нэг.  Тиймээс МЗХ түүний бүтээл, алдар гавъяаг … Continue reading МЗХ залуучууд хөгжлийн “Түдэв танхим” байгуулна